Үйлчилгээний нөхцөл

Манай www.marchaakhai.mn сайтыг сонгон хэрэглэж буй эрхэм хэрэглэгч танд талархал илэрхийлье.

Энэхүү сайтаар дамжуулан 2-8 насны хүүхдүүдэд дуу шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжуудыг хүргэх бөгөөд хүүхдэд танин мэдэхүйн мэдлэг олгож, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой юм.

Та манай сайтыг 1 сар, 3 сар, 6 сарын эрхтэйгээр худалдан авах сонголттой бөгөөд тухайн эрхийн хугацаанд "Марчаахай" ХХК-аас гаргасан 100 гаруй хүүхдийн контентуудыг хязгааргүй үзэх эрхтэй болно.

Та манай онлайн вэб сайтыг ашиглах нь "Марчаахай" ХХК-ийн үйлчилгээг хүлээн зөвшөөрч байгааг бүрэн илтгэнэ.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
  1. www.marchaakhai.mn нь "Марчаахай" ХХК-ний албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь онлайн "Марчаахай" ХХК-ийн контентуудыг үзэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү журмын хэрэгжилтэд "Марчаахай" ХХК /цаашид “Компани” гэх/ болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
  3. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч "Марчаахай" ХХК-ын хүүхдийн танин мэдэхүйн контентыг үзэх 1 сар, 3 сар, 6 сарын эрх худалдан авахаас өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
ХОЁР. ОНЛАЙН СИСТЕМ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
  1. www.marchaakhai.mn веб сайтын тэмдэгтүүд, бүх контентууд нь компанийн өмч бөгөөд энэхүү онлайн үзвэрийн лого, нэр, контентууд, бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, дамлан худалдах, өөр бусад зүйлд хууль бусаар ашиглахыг хориглоно. www.marchaakhai.mn онлайн вэб сайтаас татан авсан, хуулбарлагдсан, ашигласан бүх мэдээллийг Монгол улсын оюуны өмчийн хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
  2. Онлайн вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
  3. Онлайн вэб сайтын бүх үйл ажиллагаа нь автоматаар хийгдэх бөгөөд контентуудын чанарын шаардлага, байнгын шинэчлэлт, үйл ажиллагаа нь 24 цаг ажиллана. Системийн аливаа алдаа, доголдол, эрчим хүчний саатал, серверийн ачаалал зэргээс шалтгаалсан асуудал үүсэх нөхцөлд онлайн веб сайтыг хэвийн болгоход ажлыг компани хариуцах бөгөөд хэвийн болсон нөхцөлд хэрэглэгчдэд мэдэгдэж байх үүрэгтэй.
  4. Онлайн вэб сайт алдаатай байх үеэр хийгдсэн аливаа захиалгыг оператор хянаж, ямар нэгэн алдаа дутагдал илэрвэл тухайн захиалгыг цуцалсан тухай хэрэглэгчид утсаар буюу и-мэйлээр мэдэгдэн, тухайн захиалгатай холбоотой хийгдсэн төлбөрийг буцаан шилжүүлнэ.
  5. Компани вэб сайтын бүх төрлийн мэдээллийн шинэчлэлийг бүрэн хариуцна.
  6. Онлайн хүргэлтийн веб сайт нь зөвхөн эм, бараа хүргүүлэхээр захиалга өгөх болон эм, барааны талаар мэдээлэл өгөх зорилготой.
  7. Онлайн веб сайтыг ашиглахад хэрэглэгч таны сонголтод тус болох, мэдээлэл өгөх зорилгоор хэд хэдэн онцлох ангиллыг харуулна.
ГУРАВ. ОНЛАЙН ВЕБ САЙТЫН ГИШҮҮН БА ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
  1. Онлайн веб сайтын гишүүнээр бүртгүүлэхийн тулд и-мэйл хаяг, нууц үгийг оруулах ба гишүүнээр бүртгүүлсэн тохиолдолд энэхүү журмыг зөвшөөрсөнд тооцно.
  2. Гишүүний мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах ба энэхүү мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
  3. Онлайн веб сайтаар 14 болон түүнээс дээш насны хэрэглэгчид захиалга өгөх эрхтэй. Түүнээс бага насны хэрэглэгч хуурамч захиалга өгсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хариуцлагыг бүрэн хүлээнэ.
  4. Онлайн веб сайтын гишүүн болмогц тухайн хэрэглэгчид эрх үүснэ. Тухайн хэрэглэгчийн эрхэд хувийн мэдээлэл, контент үзэлтийн түүх зэрэг мэдээлэл багтана.
  5. Хэрэглэгч нь онлайн вэб сайтын үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, шинэлэг санаа зэргийг мэдэгдэх эрхтэй..
ДӨРӨВ. ТӨЛБӨР ТООЦОО
  1. Онлайн веб сайт нь 1 сарын 6000 төгрөг, 3 сар сарын 15000 төгрөг, 6 сарын 30000 төгрөгөөр хэрэглэгчийн эрх авна.
  2. Хэрэглэгч тухайн сарын эрх авсан үед өөрийн эрхээр нэвтэрч үнэ төлбөргүйгээр компанийн гаргасан бүх контентыг үнэггүй үзэх болно.
  3. Та төлбөрөө дансаар хийх бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй банкнуудын төлбөрийн карт ашиглах, Мобайл гүйлгээний дансаа ашиглан төлбөрийг төлөх олон улсын paypall-аар төлөх боломжтой.
ТАВ. БАРИМТЖУУЛАЛТ
  1. Хэрэглэгчийн төлбөр төлсөн баримтыг үндэслэн e-barimt и-мэйл хаягаар нь очих болно.
  2. Бүх гүйлгээ байгууллагын тамга бүхий баримтад үндэслэнэ.
ЗУРГАА. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ СОЛИУЛАХ БОЛОН БУЦААХ НӨХЦӨЛ
  1. Хэрэглэгч веб сайтын төлбөр хийгдсэнээс хойш эрх үүсэх бөгөөд үүссэн эрх 3 хоногийн дотор үйлчилгээг буцаах болон солиулах эрхтэй бөгөөд түүнээс хойш бол буцаах боломжгүй болно.
ДОЛОО. ХАРИУЦЛАГА
  1. Хэрэглэгч төлбөр төлөхдөө буруу данс руу шилжүүлэх, буруу захиалга хийх зэрэг тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.
НАЙМ. БУСАД ЗААЛТ
  1. Хэрэглэгчийн санал хүсэлт, асуулт, лавлагааг [email protected] и-мэйл хаяг болон Марчаахай фэйсбүүк хуудас, чат ашиглан, мөн 96668505дугаарын утсаар хүлээн авна.
  2. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
  3. Компани нь онлайн веб систем болон бусад нөхцөл журамд өөрчлөлт оруулах эрхтэй ба тухайн өөрчлөлт нь тэр даруй хүчинтэй болно. Тухайн шинэ нөхцөл байдалтай танилцах нь таны хариуцлага ба та компанийн онлайн систем, болон бусад бүх нөхцөлүүдэд бүрэн болон бүрэн бус хэмжээгээр өөрчлөлт хийх, устгах эрхгүй.