Мэдээ мэдээлэл

15 Jun 2016

Олон улсын хүүхдийн баяр 6 сарын 1-ны өдрийг тохиолдуулан хүүхдийн бүтээлч, чөлөөтэй сэтгэх сэтгэлгээг болон уран сэтгэмжийг урамшуулан хөгжүүлэх, бага насны нандин дурсамжыг хадгалан үлдээх зорилготойгоор “Марчаахай” ХХК-аас “Миний зохиосон үлгэр” үлгэр бүтээх уралдааныг 4-10 насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.

Уралдааны болзол:
1. 4-10 насны хүүхэд оролцоно.
2. Хүүхэд өөрөө үлгэр зохионо.
3. Үлгэрийн үг 200-аас дээш үгтэй байна.
4. Зохиосон үлгэрийн хүрээнд 5 дээш хуудас зураг хүүхэд өөрөө үлгэрлэн зурна.
5. Бүтээлийг 2015 оны 5 сарын 29 өдрийг дуустал хүлээн авна.
6. Бүтээлийн хамт овог нэр, нас, эцэг эхийн нэр, харилцах утас зэрэг хувийн мэдээллийг хавсаргана.
7. Уралдаанд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.

Шагналын сан:
1-р байр: “Марчаахай” ХХК-ны гарын бэлэг
Хүүхэд насны дурсгалын видео хийлгэх эрх,
Шалгарсан бүтээлийг богино хэмжээний үлгэр болгон олон нийтэд хүргэнэ

2-р байр: “Марчаахай” ХХК-ны гарын бэлэг
Шалгарсан бүтээлийг богино хэмжээний үлгэр болгон олон нийтэд хүргэнэ

3-р байр: “Марчаахай” ХХК-ны гарын бэлэг
Шалгарсан бүтээлийг богино хэмжээний үлгэр болгон олон нийтэд хүргэнэ

Уралдааны хугацаа:
Материал хүлээн авах хугацаа: 2015 оны 5 сарын 29 өдөр хүртэл хүлээж авна.
Шалгаруулах хугацаа: Шилдэг бүтээлүүдийг 6 сарын 1-ны өдөр зарлан шагналыг олгох болно.

Материалыг хүлээн авах хаяг:
1. Марчаахай ХХК-ны байранд :
Улаанбаатар- 210646, Сvхбаатар дvvрэг, Бага тойруу-49, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 215 тоотод

2. Шуудангаар :
Улаанбаатар- 210646, Сvхбаатар дvvрэг, Бага тойруу-49, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 215 тоот

3. И-мэйл хаяг: [email protected]
Жич: и-мэйл хаягаар ирж буй тохиолдолд хүүхдийн зурсан зураг нь сайн харагдахаар скайнердаж ирүүлсэн байх ёстой. Скайнерийн таталт нь 300 dpi-аас дээш байх ёстой.

Энэхүү уралдаанд оролцсоноор Та хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээ, уран зөгнөлт байдлыг хэр хөгжиж буйг олж харахаас гадна хүүхдийнхээ нандин дурсгалын нэг хэсгийг хадгалан авч үлдэх болно.

Таны хүүхдэд амжилт хүсье!

Марчаахай ХХК-ны хамт олноос