Мэдээ мэдээлэл

09 Nov 2016

Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд бидний бяцхан хүүхдүүд ч мөн ялгаагүй үзэж харж байгаа зүйлээсээ ихийг сурч хөгжиж байна. 3 настай таны бяцхан үр утасны цоожийг гаргаад өөрөө бичлэг дууг гарган үзэх эсвэл утас, зурагт, компьютер гэх хэрэгслүүд дээр өөрийн үзэх зүйлийг төвөггүй асаан үздэг болсон гэдэгт бид итгэлтэй байна.

“Марчаахай” нь энэхүү хурдацтай хөгжлийг даган технологийн дэвшлийг ашиглан 2-8 насны бяцхан хэрэглэгчдэдээ зориулан үлгэр, дуу, шүлгийг сонирхолтой маягаар өнгө дүрсний өндөр чанартай клипжүүлэн ажлаад өдгөө гурван жил болж байна. “Марчаахай” нь одоогоор 100 гаруй хүүхдийн уран бүтээл туурвиад байгаа бөгөөд хэрэглэгчдэдээ шинэлэг аргаар буюу интернэтээр оюуны бүтээлээ худалдах аргыг идэвхжүүлээд удаагүй байгаа билээ.Энэхүү аргын давуу тал нь эцэг эх, цэцэрлэг, бага ангийн багш нар маань http://www.marchaahai.mn/ веб хуудсан дахь долоо хоног бүр шинэчлэгдэж байгаа бидний бүтээлийг нэг сарын 6000 төгрөгөөр худалдан аваад бүх контентийг бяцхан үрсдээ хязгааргүй үзүүлснээр хялбар, сонирхолтой аргаар мэдлэгийг хүргэх онцлогтой юм. Мөн “Марчаахай" нь интернэтээс бусад аргаар хэрэглэгчдэдээ зориулан Скаймедиа, Юнивишн IPTV-ийн видео санд байршуулсан “Марчаахай”-н контентуудыг богино хугацаанд шинэчлэн оруулдаг ба хэрэглэгч та Андройд, IOS үйлдлийн системтэй бүх төрлийн гар утас, таблетаар бидний оюуны бүтээлийг хүлээн авах боломжтой байгаа.

“Марчаахай”-н залуус хэрэглэгчдийн хүсэлтээр өөрсдийн вэб хуудсан дахь 100 гаруй контентоос “Цагаан толгой”, “1-10 хүртэл тоолж сурцгаая”, “Мэргэжил”, “Амьтдын зулзага”, “Таван жижиг сармагчин”, “Амьтдын дуу” зэрэг 20 дууг эхний ээлжинд ном, СD-нд буулган Та бүхэндээ өргөн барьж байна. Тус СD-н дэхь дууг ангилвал ан амьтны тухай, танин мэдэхүйн болон чөлөөт сэдэвтэй дуунууд багтсан. Харин “Марчаахай”-н номонд тухайн дуунуудын үг болон бяцхан хэрэглэгчдэдээ өөрсдөө дуугаа өөр хөгжмөөр төвөггүй тоглоход нь зориулан дуу бүрийн нотыг хавсаргасан болно.